Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 3 сарын байдлаар нийт 352 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 46 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 352 хүүхдийн : 55.7% нь эрэгтэй , 44.3% нь эмэгтэй, 3.1% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 5 хүүхэд /хатгалгаа, нярайн эмгэг/ эндэж, 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -11.3 промил болж өмнөх оноос 1.6 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.2 промил байна. 2018 оны эхний 3 сард нийт 436 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 2.9%-иар буурч 85.3% болж, хожуу үеийн хяналт 1,4 болж өнгөрсөн оноос 0,2%-иар нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 3 сард халдварт бус өвний илрүүлэлт сайжирч нийт 19675 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд 2885.2 тохиолдол ногдож байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 32650 ор хоног ашиглаж, 4599 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 234 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 87497 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2917 үзлэгээр буурч, үүний 44,8%-ийг өвчний учир үзлэг эзэлж өмнөх оныхоос +0,8%-иар өссөн боловч урьдчилан сэргийлэх үзлэг 3,6%-иар өсч 30,5%-ийг, идэвхтэй хяналтын үзлэг 1,2 -өөр нэмэгдэж 14,4%-ийг, гэрийн дуудлага 0,1%-иар өсч 8,3% -ийг тус тус эзэлж байгаа нь сайн үзүүлэлт юм. Халдварт өвчний 147 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 21.6 болж урьд оны мөн үеэс 24.5-аар буурсан байна. Нийт халдварт өвчний 60.5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 13.1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 3 –аар буурсан. Үүнд: / тэмбүү-мөн үеийн түвшинд, трихомониаз-27-оор буурч, заг хүйтэн-9-аар нэмэгдсэн /. Амьсгалын замын халдварт өвчин 24,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 23,4%-иар буурч, гэдэсний халдварт өвчин 9,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 6,4%-иар буурсан. 2018 оны 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 325 -аар нэмэгдэж, нийт 5431 хүнд үйлчилсний 82,9% нь төвийн дуудлага, 17,1% /926/ -ийг алсын дуудлага тус тус эзлэж, нийт дуудлагын 4,6%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1,8% буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт 90 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7,8% /7 хүн/-ээр нэмэгдсэн. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 0,5%-оор нэмэгдэж, нийт нас баралтын 22,2%-ийг /20/ эзэлж, үүний 50% /10/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 20% /4/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 30% -ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 31,1%-иар буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Ачлал хувийн ортой эмнэлэг, Даланжаргалан сумын ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ өвчин байна. Нийт нас баралтын 17,8%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 8,7%-иар буурсан боловч зам тээврийн, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум -43.7%, Сайхандулаан сум ЭМТ-12.5% , Айраг сум ЭМТ-12.5%, Эрдэнэ сум ЭМТ- 6.2% , Хатанбулаг сум ЭМТ-6.2% , Өргөн сум ЭМТ-6.2%, Иххэт сум ЭМТ-6,2% , Сайншанд сум-6,2%

User Menu

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1551
mod_vvisit_counterӨчигдөр3281
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт9189
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3697
mod_vvisit_counterЭнэ сард21423
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13170
mod_vvisit_counterНийт1036820

We have: 31 guests online
Хаяг IP :: 54.80.8.44
 , 
Today: 4-р сар 24, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


Зөвлөгөө
ХҮҮХДИЙГ ХҮЧТЭЙ СЭГСЭРСНЭЭС БОЛЖ ЯМАР ГЭМТЭЛ ҮҮСДЭГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа. Уг хам шинж нь хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь түүнийг хүчтэй сэгсэнснээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ.

Дэлгэрэнгүй...
 
ХҮҮХДИЙН ТАРХИНЫ САА, СААЖИЛТЫН ҮЕД ХИЙГДЭХ АСАРГАА, СУВИЛГАА ХООЛЛОЛТ

Орчин

  • Үйлчлүүлэгчийн өрөө:
  • Цэвэр агааржилт, гэрэлтүүлэг сайтай
  • 1 хүнд ноогдох талбай 7м.кв
  • Хананы өндөр 3,5 м хананы өнгө цайвар
  • Орнуудын хоорондын зай 0,9-1м унахаас хамгаалж хашлагатай, зориулалтын ор
  • Дулаан +18С-22С, чийглэг 60%
  • Хүүхдийг аюулгүй байлгах
  • Цочроох дуу чимээ багатай
  • Өрөөнд нь аль болох аюул учруулах зүйлс байж болохгүй /шовх хурц ирмэгтэй, төмөр эд зүйлс/
  • Үйлчлүүлэгчдэд тохирсон ор, сандал, ширээ, тэргэнцэр гэх мэт хэрэгсэл шаардлагатай.
  • Өрөө тасалгааг агааржуулж,өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-3 удаа хийнэ.

Дэлгэрэнгүй...
 
ХҮҮХДИЙН УРТ БУЮУ ӨНДРИЙГ ХЭМЖИХ НЬ


ХҮҮХДИЙН УРТ БУЮУ ӨНДРИЙГ ХЭМЖИХ НЬ

  • Хүүхдийн наснаас хамаарч зогсоох, хэвтүүлэхийг сонгоно. Хэвтээ байдалд биеийн уртыг, зогсоо байдалд өндрийг хэмждэг.
  • 2 хүртлэх насны хүүхдийг хэвтүүлж хэмжих нь тохиромжтой.
  • 2-оос дээш насны хүүхдийг эгц босоо зогсоож хэмжинэ.
  • Хүүхдийн уртыг хэмжих
  • Хэмжилтийг үед хурд их чухал. Урт хэмжигчийн дэргэд байрлан түүний дээрх хэмжилтийн туузыг харахын зэрэгцээ хөлийн тавцанг гүйлгэн хөдөлгөнө.
  • Өвдөг дээр дарахын зэрэгцээ хөлийн тавцанг хүүхдийн ул руу тулгаж өгнө. Хөлийн ул хөлийн тавцанд тулах ба хөлийн сарвуунууд дээр байрлана. Хүүхэд сарвуугаа хуньж хөлийн тавцанд улыг тулгах боломж олгохгүй бол хүүхдийн ул, сарвууг хөнгөхөн маажна. Энэ үед сарвуу тэнийхэд тавцанг түргэн хөлийн улруу тулгаж хэмжээсийг авна.
  • Хэмжээсийг хамгийн сүүлчийн бүтэн 0.1 см-ээр буюу 1 мм-ийн нарийвчлалтайгаар авна.

Дэлгэрэнгүй...
 
ХҮҮХДИЙГ ХЭРХЭН ЖИНЛЭХ

Дараах шаардлагуудыг хангасан жингээр хүүхэд жинлэхийг зөвлөж байна:

  • Чанартай материалаар хийгдсэн, бат бөх байх
  • Цахилгаан
  • 150 кг хүртэл жинлэх хүчин чадалтай
  • 100 граммын буюу 0,1 кг-ын нарийвчлалтай
  • Багцлан жинлэх боломжтой

Дэлгэрэнгүй...
 
ГАЛЗУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!

Галзуу өвчний тухай товч мэдээлэл:
Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтад өвчилдөг. Хүнд халдварлах зам нь өвчилсөн амьтдад хазуулах, уруулах, шүлсдүүлэх үед халдвар дамжиж, хэрэв галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчилж, нас барах эрсдэлтэй өвчин юм.

Дамжих зам: Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг.

Дэлгэрэнгүй...
 
Хуудас 2-с 1
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих