Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нийт 421 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 43 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 423 хүүхдийн: 53.7 % нь эрэгтэй ,46.3 % нь эмэгтэй, 2.6 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 4 хүүхэд /амьсгалын замын болон нярайн эмгэг, осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -4.7 промил болж өмнөх оны мөн үеэс 6.1 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -9.5 промил болж өмнөх оны мөн үеэс 3.4 промилоор тус тус буурсан байна. 2019 оны эхний 4 сард нийт 606 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88,3% болж өмнөх оны мөн үеэс 1.5%-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1,3% болж өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна. 2019 оны 4 сард Халдварт бус өвчний 29896 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 4297,9 ногдож өмнөх оны мөн үеэс 491-оор нэмэгдсэн нь эрт илрүүлэг, явуулын амбулаторийн үзлэгүүд хийгдэж үзлэг оношилгоо нэмэгдэж байгаатай холбоотой байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт 5848 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 268 хүнээр буурч, нийт 41501 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 131769 болж өмнөх оны мөн үеэс 12258 үзлэгээр өссөн. Үүнд: Өвчний учир үзлэг 2.8%-р буурч 41.4%, Урьдчилан сэргийлэх үзлэг 0.9%-р буурч 31.5%, Идэвхтэй хяналтын үзлэг 0.5%-р нэмэгдэж 14.3%, Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 3.2%-р нэмэгдэж 10.9%, Гэрийн дуудлагын үзлэг- 1.9% болж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Халдварт өвчний 280 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 40.3 болж өмнөх оны мөн үеэс 8.8-аар өссөн байна. Нийт халдварт өвчний 53,6%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 21,6 ноогдож, өмнөх оны мөн үеэс 2–оор өссөн. / тэмбүү-12, трихомониаз-17 тохиолдлоор тус бүр нэмэгдэж, заг хүйтэн-13 тохиолдлоор буурсан / Нийт халдварт өвчний 36,4%-ийг амьсгалын замын халдвар эзэлж, өмнөх оны мөн үеэс 13,1%-иар өсч, гэдэсний халдвар 5,7%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1,8%-иар буурсан байна. Түргэн тусламжийн үйлчилгээ: 2019 оны эхний 4 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 87-аар нэмэгдэж, нийт 7129 хүнд үйлчилсний 84,9% нь төвийн дуудлага, 15,1% /1078/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 4,3%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 137 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 6.6% /9 хүн/- ээр нэмэгдсэн. Нийт нас баралтын 24.1%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 72.7% /24/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 6.1% /2/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт сумын ЭМТ, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хатанбулаг сумдын ЭМТ-үүд, Зүүнбаян сум дундын эмнэлэг тус бүр 3.0% /1/ тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 42.4%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 9,1%-иар нэмэгдсэн ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-9, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг-2, Алтанширээ, Иххэт сумын ЭМТ-дэд тус бүр-1 тохиолдол бүртгэгдэж, шалтгаан нь зүрх судас, амьсгал, мэдрэл, осол гэмтэл зэрэг өвчлөлүүд байна. Нийт нас баралтын 20.4%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 1.6%-аар нэмэгдсэн, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдсон, ахуйн ослын шалтгаант нас баралтууд бүртгэгдсэн байна. 1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр515
mod_vvisit_counterӨчигдөр517
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1447
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт9677
mod_vvisit_counterЭнэ сард26973
mod_vvisit_counterӨнгөрсөн сард37680
mod_vvisit_counterНийт1334384

We have: 27 guests online
Хаяг IP :: 18.234.88.196
 , 
Today: 5-р сар 21, 2019


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.



  • alt

  • alt


Түүхэн замнал
Товч түүх PDF Хэвлэх И-мэйл

Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхийг дараах  үе шатуудад хуваан үздэг. 

  1. Эрүүлийг  хамгаалах  албаны  үндэс тавигдсан он жилүүд / 1921-1939 он/,
  2. Эрүүлийг хамгаалахын  бие  даасан тогтолцоо бүрэлдсэн  он жилүүд/ 1940-1959 он/, 
  3. Социалист   эрүүлийг  хамгаалахын   эрчимтэй  хөгжлийн  он  жилүүд/ 1960-1989 он/,
  4. Эрүүл  мэндийн  салбарын  зах  зээлийн   эдийн   засагтай  уялдан  хөгжсөн он жилүүд /1990-2011он/ 

Дорноговь аймагт 1931 онд Зөвлөлтийн эмч Агатов эрхлэгчтэй  2 гэр, 5 орон тоотойгоор орчин цагийн эрүүл мэндийн салбарын  анхны суурь тавигдсан түүхтэй.
1939 онд үйл ажиллагаа нь  өргөжин 22 сум эмнэлгийн салбартай болж, 73 ажилтан, 54 ортой анхан шатны эмнэлгүүд шат дараалалтай байгуулагдан өргөжсөн байна.
 1938 онд анхны эмийн сан, 1950-иад онд бага эмчийн салбар, 1955 онд арьс өнгөний диспансер, 1960 онд Ариун цэвэр халдвар судлалын станц тус тус байгуулагдаж, 1954 оноос сумдад их эмчийн салбарууд нээгдэж, Хөвсгөл суманд их эмч Дашдондог, 1956 онд Айраг суманд их эмч Балганцэрэн, 1959 онд Дэлгэрэх суманд их эмч Д.Эрдэнэжав, 1963 онд Мандах суманд их эмч Г.Амгалан, 1965 онд Иххэт суманд их эмч Д.Зоригоо, 1968 онд Эрдэнэ суманд их эмч Г.Гэндэнжамц, 1969 онд Улаанбадрах суманд их эмч Д.Банди, 1970 онд Хатанбулаг суманд их эмч Х.Дамдин, 1970 онд Даланжаргалан суманд их эмч Д.Дорж, 1973 онд Алтанширээ суманд их эмч Б.Хэнмэдэхэв, 1975 онд Өргөн суманд их эмч И.Сампил, 1975 онд Сайхандулаан суманд их эмч Х.Дэмбэрэл нар эрхлэгчээр томилогдож, 1950 онд Зүүнбаянд Оросын эмнэлэг, 1930 онд Замын-Үүдийн цэргийн ангид орос эмч нар ажиллаж байжээ.
1956 онд 50 хүүхэд 2 ангитай II яслийг байгуулж, 1958 онд хүчин чадал нь нэмэгдэж 100 хүүхэд, 3 ангитай болж өргөжиж, 1963 онд Зүүнбаянд 50 хүүхэд 2 ангитай ясли байгуулагдаж, 1964 онд яслиуд жилдээ 43500 хүүхэд өдрийг ашигладаг болжээ.
Аймгийн нэгдсэн эмнэлэг нь сайншандад орос цэргийн ангийн хуучин эмнэлгийн байранд стационарын хэсэг нь ажиллаж, хүүхдийн тасаг, халдвартын тасаг, амбулотарийн хэсгүүд  нь тус тусын байранд үйл ажиллагаа явуулж байгаад 1992 онд Зөвлөлтийн засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан эмнэлгийн зориулалтын байранд орж үйл ажиллагаагаа цогц байдлаар хүргэж байна.
1990 оны эхээр улс оронд нийгмийн бүх хүрээг хамарсан өөрчлөлт явагдаж Эрүүлийг хамгаалах газар нь аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй нэгдэж, арьс өнгө, сүрьеэгийн диспансер, ариун цэвэр халдвар судлалын станц, өрхийн хэсгүүд нийлж Нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаад аймгийн Засаг даргын 1999 оны 09 сарын 24-ний өдрийн 179 тоот захирамжаар Эрүүл мэндийн газар дахин байгуулагдаж, Нийгмийн эрүүл мэндийн төв татан буугдаж, нэгдсэн эмнэлэгтэйгээ нэгдэн ажиллаж болсон. Эрүүл мэндийн газар нь  удирдлага эрүүл  мэндийн тусламжийн ба нийгмийн эрүүл мэндийн гэсэн 2 албатай 13 орон тоотойгоор, орон нутгийн эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлж, анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг  мэргэжлийн удирдлагаар хангах чин үүргийг хэрэгжүүлж ирсэн.

 


 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих