МЭДЭЭЛЭЛ Array Хэвлэх Array
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд 2019 оны 07 сард манай аймгаас Мандах сумын эрүүл мэндийн төв хамрагдаж, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын Олон Улсын эрүүл мэндийн сан “KOFIH”-ын санхүүжилтээр 21,3 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээ гардан авч, орон нутагтаа үйл ажиллагааны нээлтээ хийлээ
“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хаана ч, хэзээ ч хүргэх “Мобайл технологи” буюу эрүүл мэндийн хөдөлгөөнт тусламж үйлчилгээ нь аливаа, хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг газар дээр нь хийх, эмчлэх, хянах, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг үүсгэх чухал ач холбогдолтой.
“Мобайл технологи”-ийг цаашид бусад сумдаа хамруулж, орон нутагтаа хэрэгжүүлснээр алслалт, газар зүйн онцлогоос хамаарч тусламж үйлчилгээнээс орхигдох магадлалтай хүн амд хүрч үйлчлэх, малчид зөвхөн эмнэлэг дээр үзлэг шинжилгээгээ хийлгэх биш гэртээ оношилгоо шинжилгээний анхан шатны тусламжийг авах, иргэд өвчлөлөөс эрт сэргийлэх, эмчлүүлэх боломж бүрдэх юм.