Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл: Аймгийн хэмжээнд 2017 оны 12 сарын байдлаар нийт 1318 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 108 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 1325 хүүхдийн : 51.2% нь эрэгтэй, 48.9% нь эмэгтэй, 3.8% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 18 хүүхэд /нярайн эмгэг, осол гэмтэл/ эндэж 13.6 промиль болж улс, аймгийн дундажаас доогуур үзүүлэлттэй байна. 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ 12.8 промил болж өмнөх оны мөн үеэс 1.8 промилиор буурсан ба 76.5%-ийг эрт нярайн эндэгдэл эзлэж байна. 1-5 насны 1 хүүхэд эндэж, 1000 амьд төрөлтөнд 0.8 промил болж өмнөх оноос 1.3 промилиор буурсан. 2017 оны эхний 12 сард нийт 1529 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас 86.4%- нь жирэмсний эрт үедээ хяналтанд орж, 1.4% нь хожуу үедээ хяналтанд орсон байна Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 114344 ор хоног ашиглаж, 16054 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 144 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7.1 байна. Амбулаторийн үзлэг 339502 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 56964 үзлэгээр буурч, үүний 42% нь амбулаторит өвчний учир үзлэг /+5.4%/, 31.9% нь урьдчилан сэргийлэх үзлэг /-6.8%/, 14.7% нь идэвхтэй хяналтын үзлэг /+3.5%/, 1.9% нь гэрийн дуудлага /+0.2/ нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт 76238 халдварт бус өвчлөл бүртгэгдсэн нь 10 000 хүн амд 11446.1 тохиолдол ногдож байна. Халдварт өвчний 687 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 103.1 ногдож, урьд оны мөн үеэс 172.9-аар буурсан байна. 10000 хүн амд ноогдох БЗДХ 43.8 болж өмнөх оны мөн үеэс 14.8-аар буурч, нийт халдварт өвчний 42,5/%-ийг БЗДХ эзлэж байна. Үүнд: / тэмбүү 45-аар, трихомониаз-17-оор, заг хүйтэн-16-аар/ тус бүр буурсан. Амьсгалын замын халдварт өвчин 36,5%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 39,4% -иар буурч, гэдэсний халдварт өвчин 18,4%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 17% -аар нэмэгджээ. 2017 оны 12 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1457–аар буурч, нийт 18934 хүнд үйлчилсний 83.8%-ийг төвийн дуудлага, 16.2% /3061/ -ийг алсын дуудлага тус тус эзэлж, нийт дуудлагын 5,0%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1% /140/ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт нас баралт өмнөх оны мөн үеэс 41 тохиолдлоор буурч 340 хүн нас барсаны 16,2% / 55 хүн/-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 2,4% /16/ -иар буурсан ба үүний 65.4% /36/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 21.8% /12/ Замын-Үүд Нэгдсэн эмнэлэгт бүртгэгдэж, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Улаанбадрах, Хөвсгөл сумдад тус бүр 1, Хатанбулаг-2 тохиолдлууд бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хоног болоогүй нас баралт өмнөх оны мөн үеэс 24,5%-иар нэмэгдэж, эмнэлгийн нас баралтын 52,7% -ийг эзэлж байгаа ба нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын 62% /18/ нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 31% /9/ Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан байна. Хоног болоогүй нас баралтын 62% нь эхний 8 цаг, 38% нь 8-24 цагт нас барсан байна. Хоног болоогүй нас баралтыг шалтгаанаар нь: осол гэмтэл-38% ,нярайн эмгэг-24,1% , тархинд цус харвалт-13,7% , зүрхний шигдээс өвчин-10,3% , амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, шээс бэлгэсийн тогтолцооны эмгэг тус бүр-3,4, эзлэж байна. Нийт нас баралтын 25,5%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 3,7%-иар нэмэгдсэн бөгөөд амиа хорлолт, бусдад хорлогдсон тохиолдол өссөн байна. Осол гэмтлийн нас баралтыг байршлаар нь: Замын-Үүд- 34% , Сайншанд- 19% , Айраг-12,6% , Иххэт, өргөн-6,3% ,Даланжаргалан, Хөвсгөл-5,1% , Эрдэнэ-3,8% , Хатанбулаг, Зүүнбаян-2,5 , Дэлгэрэх, Улаанбадрах, -1,3% -тай тус бүр бүртгэгдсэн байна.

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр609
mod_vvisit_counterӨчигдөр646
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1703
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт6243
mod_vvisit_counterЭнэ сард15017
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13836
mod_vvisit_counterНийт982645

We have: 38 guests online
Хаяг IP :: 54.227.6.156
 , 
Today: 1-р сар 23, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


Шагналын анкетны загвар

Эрүүл мэндийн байгууллагууд шагналд тодорхойлохдоо дараах анкетуудыг асуултын дагуу бөглөж ирүүлнэ үү!

Төрийн дээд одон медаль болон бусад шагнал

Энд дарж үзнэ үү......

ЭМС-ын шагнал 

Энд дарж үзнэ үү.....

 
Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Гемодиализийн тасаг нээгдээд 1 жил боллоо.

             Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны 40,000 сая төгрөг, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл 70,000 сая төгрөгний  хөрөнгө оруулалтаар  2ш гемодиализийн аппараттай болж  гемодиализ эмчилгээний тасгийг  2015 оны 12 сард   нээж үйл ажиллагаа явуулж эхлээд 1 жил боллоо.  Нэг жилийн хугацаанд  15 хүнийг  давхардсан тоогоор 733  удаа эмчилгээнд хамруулж гемодиализ эмчилгээ хийлгэхээр 3 дах шатлалд болон бүсийн оношилгоо эмчилгээний төвд илгээдэг үйлчлүүлэгчийн тоог 100%  бууруулсан байна.

alt

Дэлгэрэнгүй...
 
ЗАРЛАЛ

Бүх эрүүл мэндийн байгууллага авиллагын эсрэг төлөвлөгөөний биелэлтийг 2016 оны 12 сарын 10-нд ирүүлнэ үү.

 
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр:  “АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ЗАМЫН-ҮҮД СУМЫН     НЭГДСЭН ЭМНЭЛЭГ , “ЭМ ЭРГЭЛТИЙН САН”ОНӨААТҮГ-ЫН 2017 ОНЫ  ХЭРЭГЦЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМ О1/ 17--Дорноговь аймгийн Эрүүлмэндийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ЗАМЫН-ҮҮД СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, “ЭМ ЭРГЭЛТИЙН САН” ОНӨААТҮГ-ЫН 2017 ОНЫ ХЭРЭГЦЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ” –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Огноо: 2016-12-05

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү......

 
Видео хичээл - 1

alt

??? ???? ???? ??......

 
«ЭхлэхӨмнөх11121314151617181920ДараахиТөгсгөл»

Хуудас 21-с 20
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих