Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 3 сарын байдлаар нийт 352 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 46 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 352 хүүхдийн : 55.7% нь эрэгтэй , 44.3% нь эмэгтэй, 3.1% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 5 хүүхэд /хатгалгаа, нярайн эмгэг/ эндэж, 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -11.3 промил болж өмнөх оноос 1.6 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.2 промил байна. 2018 оны эхний 3 сард нийт 436 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 2.9%-иар буурч 85.3% болж, хожуу үеийн хяналт 1,4 болж өнгөрсөн оноос 0,2%-иар нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 3 сард халдварт бус өвний илрүүлэлт сайжирч нийт 19675 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд 2885.2 тохиолдол ногдож байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 32650 ор хоног ашиглаж, 4599 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 234 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 87497 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2917 үзлэгээр буурч, үүний 44,8%-ийг өвчний учир үзлэг эзэлж өмнөх оныхоос +0,8%-иар өссөн боловч урьдчилан сэргийлэх үзлэг 3,6%-иар өсч 30,5%-ийг, идэвхтэй хяналтын үзлэг 1,2 -өөр нэмэгдэж 14,4%-ийг, гэрийн дуудлага 0,1%-иар өсч 8,3% -ийг тус тус эзэлж байгаа нь сайн үзүүлэлт юм. Халдварт өвчний 147 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 21.6 болж урьд оны мөн үеэс 24.5-аар буурсан байна. Нийт халдварт өвчний 60.5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 13.1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 3 –аар буурсан. Үүнд: / тэмбүү-мөн үеийн түвшинд, трихомониаз-27-оор буурч, заг хүйтэн-9-аар нэмэгдсэн /. Амьсгалын замын халдварт өвчин 24,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 23,4%-иар буурч, гэдэсний халдварт өвчин 9,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 6,4%-иар буурсан. 2018 оны 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 325 -аар нэмэгдэж, нийт 5431 хүнд үйлчилсний 82,9% нь төвийн дуудлага, 17,1% /926/ -ийг алсын дуудлага тус тус эзлэж, нийт дуудлагын 4,6%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1,8% буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт 90 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7,8% /7 хүн/-ээр нэмэгдсэн. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 0,5%-оор нэмэгдэж, нийт нас баралтын 22,2%-ийг /20/ эзэлж, үүний 50% /10/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 20% /4/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 30% -ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 31,1%-иар буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Ачлал хувийн ортой эмнэлэг, Даланжаргалан сумын ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ өвчин байна. Нийт нас баралтын 17,8%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 8,7%-иар буурсан боловч зам тээврийн, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум -43.7%, Сайхандулаан сум ЭМТ-12.5% , Айраг сум ЭМТ-12.5%, Эрдэнэ сум ЭМТ- 6.2% , Хатанбулаг сум ЭМТ-6.2% , Өргөн сум ЭМТ-6.2%, Иххэт сум ЭМТ-6,2% , Сайншанд сум-6,2%

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1524
mod_vvisit_counterӨчигдөр3281
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт9162
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3697
mod_vvisit_counterЭнэ сард21396
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13170
mod_vvisit_counterНийт1036793

We have: 8 guests online
Хаяг IP :: 54.80.8.44
 , 
Today: 4-р сар 24, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


"Эрүүл энхийн үйлстэн" баярын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.

alt

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад анх тэмдэглэж, Дэлхийн эмч нарын холбооноос 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэхээр шийдэж 20 гаруй жил тэмдэглэж байгаа бөгөөд Монгол улсад ч энэ өдрийг Эмч нарын баярын өдөр болгон тэмдэглэж хэвшлээ. 1965 оноос жил бүрийн 05 сарын 12-ны өдрийг “Олон улсын сувилагчийн өдөр”-болгон тэмдэглэсэн бөгөөд Монгол улс 1995 оноос эхлэн 23 дах жилдээ тэмдэглэх гэж байна.

Дэлгэрэнгүй...
 
"Элэг бүтэн Дорноговь" 2-р шат эхэллээ.

alt

       “Элэг бүтэн Дорноговь” аймгийн дэд хөтөлбөрийн 2-р шатны нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 4 сарын 4-нд АЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, АШУҮИС, Эрүүл мэнд даатгалын тасаг, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, УАУРСТ, 3 эмийн сан хамтарч амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд 2 өрхийн эрүүл мэндийн төв дотрын эхо харж, 2 өрхийн эмнэлэг үзлэг хийн, Анагаахын хавдарын эмч үзлэг хийн, УАУРСТ хүчилтөрөгчийн коктелоор үйлчилж, давхардсан тоогоор 298 хүнд мэдээлэл өгч үзлэг хийн, ургацаг 2, цөсний чулуу 1, элэгний үрэвсэлтэй 2, хорт хавдар 11 хүн, В вирусын халдвартай 6 хүн, С вирусын халдвартай 8 хүнийг тус тус илрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй...
 
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ 2018

Энд дарж үзнэ үү.....

 
"Эрүүл шүд"-ний кабинет үйл ажиллагаа нь үргэлжилж байна.

alt

      Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Шүдийн эрүүл ахуйн кабинетаар ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд , эцэг эхчүүд  Шүдний эрүүл ахуй, Шүдийг хэрхэн зөв угааж хэвших, Шүдэнд халтай болон ээлтэй  хүнсний бүтээгдэхүүний  талаарх сургалтыг тогтмол хүргэж байна. Кабинет ашиглалтанд орсноос хойш  2 цэцэрлэгийн 9 бүлэг, ЕБС-ийн  3 ангийн нийт 250 хүүхэд 40 гаруй эцэг эхчүүд хамрагдаад байна.

 
ХАЛДВАРТ БУС ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

 “Халдварт бус өвчинтэй тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөний төсөлд  саналаа 2018 оны 03 дүгээр сарын 26-ны дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. мэйл хаягаар болон 96432277 утсаар ирүүлнэ үү.
Энд дарж үзнэ үү...........

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 30-с 2
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих