Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл: Аймгийн хэмжээнд 2017 оны 12 сарын байдлаар нийт 1318 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 108 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 1325 хүүхдийн : 51.2% нь эрэгтэй, 48.9% нь эмэгтэй, 3.8% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 18 хүүхэд /нярайн эмгэг, осол гэмтэл/ эндэж 13.6 промиль болж улс, аймгийн дундажаас доогуур үзүүлэлттэй байна. 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ 12.8 промил болж өмнөх оны мөн үеэс 1.8 промилиор буурсан ба 76.5%-ийг эрт нярайн эндэгдэл эзлэж байна. 1-5 насны 1 хүүхэд эндэж, 1000 амьд төрөлтөнд 0.8 промил болж өмнөх оноос 1.3 промилиор буурсан. 2017 оны эхний 12 сард нийт 1529 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас 86.4%- нь жирэмсний эрт үедээ хяналтанд орж, 1.4% нь хожуу үедээ хяналтанд орсон байна Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 114344 ор хоног ашиглаж, 16054 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 144 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7.1 байна. Амбулаторийн үзлэг 339502 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 56964 үзлэгээр буурч, үүний 42% нь амбулаторит өвчний учир үзлэг /+5.4%/, 31.9% нь урьдчилан сэргийлэх үзлэг /-6.8%/, 14.7% нь идэвхтэй хяналтын үзлэг /+3.5%/, 1.9% нь гэрийн дуудлага /+0.2/ нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт 76238 халдварт бус өвчлөл бүртгэгдсэн нь 10 000 хүн амд 11446.1 тохиолдол ногдож байна. Халдварт өвчний 687 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 103.1 ногдож, урьд оны мөн үеэс 172.9-аар буурсан байна. 10000 хүн амд ноогдох БЗДХ 43.8 болж өмнөх оны мөн үеэс 14.8-аар буурч, нийт халдварт өвчний 42,5/%-ийг БЗДХ эзлэж байна. Үүнд: / тэмбүү 45-аар, трихомониаз-17-оор, заг хүйтэн-16-аар/ тус бүр буурсан. Амьсгалын замын халдварт өвчин 36,5%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 39,4% -иар буурч, гэдэсний халдварт өвчин 18,4%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 17% -аар нэмэгджээ. 2017 оны 12 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 1457–аар буурч, нийт 18934 хүнд үйлчилсний 83.8%-ийг төвийн дуудлага, 16.2% /3061/ -ийг алсын дуудлага тус тус эзэлж, нийт дуудлагын 5,0%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1% /140/ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт нас баралт өмнөх оны мөн үеэс 41 тохиолдлоор буурч 340 хүн нас барсаны 16,2% / 55 хүн/-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 2,4% /16/ -иар буурсан ба үүний 65.4% /36/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 21.8% /12/ Замын-Үүд Нэгдсэн эмнэлэгт бүртгэгдэж, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Улаанбадрах, Хөвсгөл сумдад тус бүр 1, Хатанбулаг-2 тохиолдлууд бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хоног болоогүй нас баралт өмнөх оны мөн үеэс 24,5%-иар нэмэгдэж, эмнэлгийн нас баралтын 52,7% -ийг эзэлж байгаа ба нийт эмнэлэгт хоног болоогүй нас баралтын 62% /18/ нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 31% /9/ Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан байна. Хоног болоогүй нас баралтын 62% нь эхний 8 цаг, 38% нь 8-24 цагт нас барсан байна. Хоног болоогүй нас баралтыг шалтгаанаар нь: осол гэмтэл-38% ,нярайн эмгэг-24,1% , тархинд цус харвалт-13,7% , зүрхний шигдээс өвчин-10,3% , амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, шээс бэлгэсийн тогтолцооны эмгэг тус бүр-3,4, эзлэж байна. Нийт нас баралтын 25,5%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 3,7%-иар нэмэгдсэн бөгөөд амиа хорлолт, бусдад хорлогдсон тохиолдол өссөн байна. Осол гэмтлийн нас баралтыг байршлаар нь: Замын-Үүд- 34% , Сайншанд- 19% , Айраг-12,6% , Иххэт, өргөн-6,3% ,Даланжаргалан, Хөвсгөл-5,1% , Эрдэнэ-3,8% , Хатанбулаг, Зүүнбаян-2,5 , Дэлгэрэх, Улаанбадрах, -1,3% -тай тус бүр бүртгэгдсэн байна.

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр594
mod_vvisit_counterӨчигдөр646
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1688
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт6243
mod_vvisit_counterЭнэ сард15002
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13836
mod_vvisit_counterНийт982630

We have: 27 guests online
Хаяг IP :: 54.227.6.156
 , 
Today: 1-р сар 23, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


Санал авна.

Дорноговь аймгийн хэмжээнд хэрэгжих “Эрүүл ирээдүй-Дорноговь” хөтөлбөр, “Эрүүл шүд” аяны удирдамж, төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан бөгөөд та хөтөлбөр болон аянтай холбоотой санал хүсэлтээ оруулахыг хүсвэл саналаа   Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар илүүлнэ үү. Холбогдох албан байгууллагууд саналаа хэлэлцэн портоколь хөтөлж баримтжуулсан байна. Саналыг 3-р сарын 31 дуустал хүлээж авна.

Холбогдох утас :   99946934

 96920906 

 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАНЫ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАА

alt

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399, 340 дүгээр тогтоол, аймгийн нийгэм эдийн засгийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс эрүүл мэндийн алба, эмнэлгийн мэргэжлийн анги дараахь арга хэмжээг зохион байгуулж оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО.

alt

      2017 оны 03-р сарын 21-ний өдөр  аймгийн  Эрүүл мэндийн газрын даргын дэргэдэх  Урдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурал болж, аймгийн  Засаг даргын тамгийн газрын НХХ-ийн дарга Ч.Байгалтуяа, Эрүүл мэнд, жендер хариуцсан мэргэжилтэн М.Отгончимэг нар оролцов. Хурлаар  аймгийн  Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч мэргэжилтний ёс зүйг сайжруулах чиглэлээр хийж буй ажлын талаар сонсголыг сонсч  эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, эмнэлгийн ажилтны ёс зүй харьцаа хандлагыг сайжруулж, иргэдэд сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх талаар хэлэлцэж Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, чанар хүртээмж, эмч мэргэжилтний ёс зүй храилцаа хандлагыг сайжруулах, Ёс зүйн хэсгийн хорооны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр сарын аян өрнүүлж, ажлын төлөвлөгөөг 2017 оны 3 сарын 23-д ЭМГ-ын даргаар  батлуулж хэрэгжүүлэхийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгаланд үүрэг болголоо. 

 
“Уриалга хүргүүлэх тухай”

        Даланжаргалан  сумын эрүүл мэндийн төвийн сувилагч Н.Батцэцэг нь эрүүл мэндийн салбарт 6 жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөөгийн хүн амд сувилахуйн  тусламж үйлчилгээг чанартай хүргэх их үйлсэд хүчин зүтгэж яваа манай залуу сувилагч нарын нэг билээ. Н.Батцэцэг нь 2016 оны 06 сараас  “Цусны цагаан эсийн хавдар”  өвчнөөр өвчилж, хими эмчилгээ хийлгэж эхлүүлсэн боловч 2017 оны 2 сард өгсөн шинжилгээний хариугаар үр дүн муутай,  биеийн байдал нь хүдэрсэн  140 сая төгрөгийн төлбөртэй цусны цагаан эсийн чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг  гадаад оронд хийлгэх шаардлагтай болоод байна.  Сувилагч Батцэцэг нь  1- ээс  - 6 насны 3 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг, амьдралын боломж тааруу. Иймд сайхан сэтгэлт нутгийн ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж та бүхнийг халуун сэтгэлийн гараа сунгаж “САЙН ҮЙЛСИЙН АЯН”-д нэгдэж  сувилагч Н.Батцэцэгт  туслахыг  уриалж  байна. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

ХАНДИВИЙН ДАНС: ХААН БАНК 5363095697 (Н.Батцэцэг) 

ТӨРИЙН БАНК 280300039850 (Н.Батцэцэг)

Холбоо барих утас: 88749954


 
​БУГАТ ХОТ БОЛОН ДАРХАН МУУ МЯНГАН ХОЛБООТ ХОШУУНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

alt

     ӨМӨЗО-ны Бугат болон Дархан Муу Мянган холбоот хошуугаар Аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг багтаж Бугат хот болон Дархан Муу Мянган холбоот хошууны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Дэлгэрэнгүй...
 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 21-с 10
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих