Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 3 сарын байдлаар нийт 352 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 46 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 352 хүүхдийн : 55.7% нь эрэгтэй , 44.3% нь эмэгтэй, 3.1% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 5 хүүхэд /хатгалгаа, нярайн эмгэг/ эндэж, 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -11.3 промил болж өмнөх оноос 1.6 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.2 промил байна. 2018 оны эхний 3 сард нийт 436 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 2.9%-иар буурч 85.3% болж, хожуу үеийн хяналт 1,4 болж өнгөрсөн оноос 0,2%-иар нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 3 сард халдварт бус өвний илрүүлэлт сайжирч нийт 19675 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд 2885.2 тохиолдол ногдож байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 32650 ор хоног ашиглаж, 4599 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 234 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 87497 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2917 үзлэгээр буурч, үүний 44,8%-ийг өвчний учир үзлэг эзэлж өмнөх оныхоос +0,8%-иар өссөн боловч урьдчилан сэргийлэх үзлэг 3,6%-иар өсч 30,5%-ийг, идэвхтэй хяналтын үзлэг 1,2 -өөр нэмэгдэж 14,4%-ийг, гэрийн дуудлага 0,1%-иар өсч 8,3% -ийг тус тус эзэлж байгаа нь сайн үзүүлэлт юм. Халдварт өвчний 147 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 21.6 болж урьд оны мөн үеэс 24.5-аар буурсан байна. Нийт халдварт өвчний 60.5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 13.1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 3 –аар буурсан. Үүнд: / тэмбүү-мөн үеийн түвшинд, трихомониаз-27-оор буурч, заг хүйтэн-9-аар нэмэгдсэн /. Амьсгалын замын халдварт өвчин 24,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 23,4%-иар буурч, гэдэсний халдварт өвчин 9,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 6,4%-иар буурсан. 2018 оны 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 325 -аар нэмэгдэж, нийт 5431 хүнд үйлчилсний 82,9% нь төвийн дуудлага, 17,1% /926/ -ийг алсын дуудлага тус тус эзлэж, нийт дуудлагын 4,6%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1,8% буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт 90 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7,8% /7 хүн/-ээр нэмэгдсэн. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 0,5%-оор нэмэгдэж, нийт нас баралтын 22,2%-ийг /20/ эзэлж, үүний 50% /10/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 20% /4/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 30% -ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 31,1%-иар буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Ачлал хувийн ортой эмнэлэг, Даланжаргалан сумын ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ өвчин байна. Нийт нас баралтын 17,8%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 8,7%-иар буурсан боловч зам тээврийн, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум -43.7%, Сайхандулаан сум ЭМТ-12.5% , Айраг сум ЭМТ-12.5%, Эрдэнэ сум ЭМТ- 6.2% , Хатанбулаг сум ЭМТ-6.2% , Өргөн сум ЭМТ-6.2%, Иххэт сум ЭМТ-6,2% , Сайншанд сум-6,2%

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1565
mod_vvisit_counterӨчигдөр3281
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт9203
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3697
mod_vvisit_counterЭнэ сард21437
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13170
mod_vvisit_counterНийт1036834

We have: 42 guests online
Хаяг IP :: 54.80.8.44
 , 
Today: 4-р сар 24, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


ХӨСҮТ-ийн сүрьеэгийн алба Дорноговь аймагт ажиллахаар ирлээ.

Дорноговь аймагт ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандахаар ахлуулсан баг аймгийн нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт дэмжлэг хяналт хийхээр ирлээ. Ажлын гол зорилго нь аймгийн сүрьеэгийн лабораторт G-xpert-ийн аппарат суурилуулах, ЭМС-ын 306 тоот тушаалын хэрэгжилтийг Замын-Үүд сумын ЭМТ-д үзэж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах явдал юм. 

alt


 
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН “ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР-санал авна.

Энд дарж үзнэ үү.......

 
Сайншанд, Замын-Үүдийн зогсонги 2 эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлнэ.

alt

      Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрээр энэ удаагын орон нутгийн томилолтоо Дорноговь аймгийг сонгосон нь учиртай. Өнөөдрийн байдлаар Сайншанд сумын 50 ортой төрх эмнэлэг, Замын-Үүдын 100 ортой эмнэлгийн барилгын ажлууд зогсонги байдалтай байгаа. Эдгээр барилгууд  ямар учир шалтганаас товлосон цаг хугацаандаа ашиглалтад ороогүй ингэж олон жил зогсонги байдалд орсонтой газар дээр нь танилцаж, удахгүй барилгын ажлыг эхлүүлэх гарц шийдлийг  УИХ-гишүүн О.Дэлгэрсайхан, аймгийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тодорхой мэдээллүүдийг авч, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцлаа. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү......

 
Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл Дорноговь аймагт ажиллалаа.

alt

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд энэ сарын 27-28-нд ажиллалаа. Тэрээр орон нутагт тулгамдаж байгаа эрүүл мэндийн салбарын асуудал болон зогсонги барилгатай танилцах,  шаардлагатай  төсвийг  шийдвэр гаргах түвшинд тавьж шийдвэрлүүлсэн юм. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү....

 
Дорноговь аймагт хүүхдийн шүдний цоорлыг 12 мянган төгрөгөөр эмчилдэг.

alt

      Эрүүл мэндийн мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг аймаг сумын засаг дарга нар  дэмжин ажиллаж эхэллээ. Тухайлбал Дорноговь аймгийн Сайншанд хотод Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд аян”-ыг зарласан. Энэ хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шүдний эмнэлэг байгуулж, орон нутгийн иргэддээ хямдралтай үнээр үйлчилдэг байна. Улаанбаатарт хотод бага насны хүүхдийн өнгөц шүдний цоорлыг 30-60 мянган төгрөгөөр эмчилдэг бол Дорноговь аймгийн “MONSEI DG” эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 12-15  мянган төгрөгний хооронд эмчилдэг байна. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү......


 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 30-с 9
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих