Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 3 сарын байдлаар нийт 352 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 46 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 352 хүүхдийн : 55.7% нь эрэгтэй , 44.3% нь эмэгтэй, 3.1% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 5 хүүхэд /хатгалгаа, нярайн эмгэг/ эндэж, 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -11.3 промил болж өмнөх оноос 1.6 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.2 промил байна. 2018 оны эхний 3 сард нийт 436 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 2.9%-иар буурч 85.3% болж, хожуу үеийн хяналт 1,4 болж өнгөрсөн оноос 0,2%-иар нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 3 сард халдварт бус өвний илрүүлэлт сайжирч нийт 19675 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд 2885.2 тохиолдол ногдож байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 32650 ор хоног ашиглаж, 4599 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 234 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 87497 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2917 үзлэгээр буурч, үүний 44,8%-ийг өвчний учир үзлэг эзэлж өмнөх оныхоос +0,8%-иар өссөн боловч урьдчилан сэргийлэх үзлэг 3,6%-иар өсч 30,5%-ийг, идэвхтэй хяналтын үзлэг 1,2 -өөр нэмэгдэж 14,4%-ийг, гэрийн дуудлага 0,1%-иар өсч 8,3% -ийг тус тус эзэлж байгаа нь сайн үзүүлэлт юм. Халдварт өвчний 147 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 21.6 болж урьд оны мөн үеэс 24.5-аар буурсан байна. Нийт халдварт өвчний 60.5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 13.1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 3 –аар буурсан. Үүнд: / тэмбүү-мөн үеийн түвшинд, трихомониаз-27-оор буурч, заг хүйтэн-9-аар нэмэгдсэн /. Амьсгалын замын халдварт өвчин 24,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 23,4%-иар буурч, гэдэсний халдварт өвчин 9,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 6,4%-иар буурсан. 2018 оны 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 325 -аар нэмэгдэж, нийт 5431 хүнд үйлчилсний 82,9% нь төвийн дуудлага, 17,1% /926/ -ийг алсын дуудлага тус тус эзлэж, нийт дуудлагын 4,6%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1,8% буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт 90 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7,8% /7 хүн/-ээр нэмэгдсэн. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 0,5%-оор нэмэгдэж, нийт нас баралтын 22,2%-ийг /20/ эзэлж, үүний 50% /10/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 20% /4/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 30% -ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 31,1%-иар буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Ачлал хувийн ортой эмнэлэг, Даланжаргалан сумын ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ өвчин байна. Нийт нас баралтын 17,8%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 8,7%-иар буурсан боловч зам тээврийн, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум -43.7%, Сайхандулаан сум ЭМТ-12.5% , Айраг сум ЭМТ-12.5%, Эрдэнэ сум ЭМТ- 6.2% , Хатанбулаг сум ЭМТ-6.2% , Өргөн сум ЭМТ-6.2%, Иххэт сум ЭМТ-6,2% , Сайншанд сум-6,2%

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1555
mod_vvisit_counterӨчигдөр3281
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт9193
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3697
mod_vvisit_counterЭнэ сард21427
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13170
mod_vvisit_counterНийт1036824

We have: 35 guests online
Хаяг IP :: 54.80.8.44
 , 
Today: 4-р сар 24, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

alt

    “БИ ЧАДНА, БИД ЧАДНА, ТА Ч БАС ЧАДНА” уриан дор хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 2000 оны Парисын Тунхагт уриалсаны дагуу “Хорт хавдраас сэргийлэх, хянах олон улсын холбоо”-ны санаачилгаар дэлхий даяар жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг “Хорт хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тэмдэглэх хүрээнд нээлттэй хаалганы өдрийн ЭМГ, НДХ, Сайншанд сумын ЗДТГ, АШУҮИС-ийн Дорноговь аймгийн салбар сургууль, аймгийн НЭ,  Сайншанд сумын өрхийн ЭМТ-үүд, Эх үрсийн хорвоогийн бүүвэй ТББ хамтран зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН” УРИАН ДОР САРЫН АЯН

       “Миний гэр Аюулгүй орчин” ахуйн осол гэмтлээс сэргийлэх аяны төлөвлөгөөг байгууллагын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд төлөвлөгөөний дагуу ЭМГ, аймгийн ЦГ-ын ЗЦТ, ОБГ, ГХЗХГ-тай хамтран одоогийн байдлаар 2 байгууллагын албан хаагч, 4 цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагчдад      “Миний гэр Аюулгүй орчин”  уриан дор сургалт амжилттай зохион байгууллаа.

alt

 
ШИНЭ ОНЫ ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ.

    Хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгоор сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж эхэлсэн. Халдварт бус өвчин, Архи, тамхины хор уршиг, Зөв хооллолт, хөдөлгөөн, Томуу, Дархлаажуулалт, Бэлгийн замын өвчлөл, Элэгний вирусын оношилгоо, эмчилгээ зэрэг сэдвүүдээр 14 байгууллагад өртөөчилсөн байдлаар сургалтуудыг зохион байгуулсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болсон.

alt

 
“ ХӨХ, УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ “ - ийг эрчимжүүлэх 3 сарын аян явагдаж байна.

alt


       Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны 12 сард  өрхийн Эрүүл мэндийн төвд тус бүр 8 сая 50 мянган төгрөгний санхүүжилт олгосон. Уг санхүүжилтийн хүрээнд хөх, умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор  Дорноговь аймгийн 5-н өрхийн ЭМТ-үүд 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд 3 сарын аянг зохион байгуулж байна.  Аяны хүрээнд оны эхний 1 сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт нийт 760/25.3%/ эмэгтэй, хөхний үзлэгт 1358/12.8%/ эмэгтэй хамрагдаж өмнөх оны мөн үеийнхээс умайн хүзүү 22.8%, хөхний үзлэг 7.3%-иар тус тус өссөн байна. Умайн хүзүүний 275 эсийн шинжилгээний хариунаас эсийн өөрчлөлтэй 2 эмэгтэйг 2 дахь шатлалын эмнэлэг рүү илгээсэн. Уг аяны хүрээнд эрт илрүүлэг үзлэгийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн 80 хувийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 
Өрхийн эрүүл мэндийн төвд олгосон 8 сая 50 мянган төгрөгийг үр дүнтэй зарцуулж байна.

alt

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны 12 сард анхан шатны тусламж үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 8 сая 50 мянган төгрөгний санхүүжилт олгосон. Ингэсэнээр өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих,тэнд ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байгууллагууд улсын төсөв болон үйл ажиллагааны орлогоо бие даан захиран зарцуулах боломжийг бүрдүүлээд байгаа ба цаашид өрхийн эрүүл мэндийн төвүүд өдрийн эмчилгээ хийх, гэрээр явж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн энэхүү үйл ажиллагааныхаа зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломжтой болгож байгаа.  Тэгвэл Доноговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрхи санхжүүжилтээ маш үр дүнтэй зарцуулж, 2018 оны 1 дүгээр сараас эхлэн  зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг халдварт бус өвчний хөх умайн өмөнгийн эрт илрүүлэгт  хамруулан ажиллаж байна. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү....

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 30-с 8
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих