Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 9 сарын байдлаар нийт 1034 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 86 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн  1037 хүүхдийн : 52.5 % нь эрэгтэй, 47.5 % нь эмэгтэй , 2,3% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн.   Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр  0-5 хүртэлх  насны 17 хүүхэд /амьсгалын замын эмгэг, нярайн  эмгэг, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөнд  ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -12.5 промил болж өмнөх оноос 3.1 промилоор нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -16.4 промил байна.    2018 оны эхний 9 сард нийт 1207 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88% болж өмнөх оны мөн үеэс 1.4-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1.2 болж өнгөрсөн оны мөн үеэс 0.1-р буурсан байна.    Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх умайн хавдар, элэгний хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 9 сард  халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт 54825 халдварт бус  өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд  8039,8 тохиолдол ногдож байна.           Аймгийн  хэмжээнд  эмнэлэгт  нийт 89882 ор хоног ашиглаж, 12548 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж,  өмнөх оны мөн үеийнхээс 548 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,2 байна.              Амбулаторийн үзлэг  263365  болж  өнгөрсөн оны мөн үеийнхээс  7938 үзлэгээр өссөн.  Үүнд: өвчний учир үзлэг 1,5%-иар өсч  43,5%-ийг ,  урьдчилан сэргийлэх үзлэг 1,6%-иар өсч 33,7%-ийг,  гэрийн идэвхтэй хяналтын үзлэг  2,4%-иар буурч 6,9%-ийг,   идэвхтэй хяналтын үзлэг 0.7%-иар буурч14%-ийг,   гэрийн дуудлага  1,9%-ийг тус тус эзэлж байна.               Халдварт өвчний 533 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 78,2 болж  урьд оны мөн үеэс  6,8-өөр буурсан байна.   Нийт халдварт өвчний 56,7%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 44,3 ноогдож, өмнөх оны мөн үеэс 10,4–аар өссөн байна. Үүнд: тэмбүү-18-аар,  трихомониаз-8-оор, заг хүйтэн-51-өөр тус бүр нэмэгдсэн .     Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оны мөн үеэс 12%-иар буурч 26,3%-ийг, гэдэсний халдварт өвчин 7%-иар буурч  12,6%-ийг тус тус эзэлж  байна.      2018 оны 9 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 964 -аар нэмэгдэж,  нийт 14832 хүнд үйлчилсний 83,1% нь төвийн дуудлага,  16,9% /2508/ -ийг алсын  дуудлага  тус тус эзлэж, нийт дуудлагын 5,4%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 0.2% буурсан үзүүлэлттэй байна.    Аймгийн хэмжээнд   нийт 298  хүн  нас барсан нь  өмнөх  оны  мөн  үеэс 14,8%  /44 хүн/-иар нэмэгдсэн.   Нийт нас баралтын 21,1%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 60,3% /38 нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 12,7% /8/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт, 27% нь /17/ бусад эмнэлгүүд тус тус бүртгэгджээ.    Эмнэлгийн   нас баралтын 31,7% -ийг  хоног болоогүй  нас баралт  эзэлж,  өмнөх оны мөн үеэс  30,5%-иар  буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг-10, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг-3, Хатанбулаг сумын ЭМТ-3 ,   Даланжаргалан сумын ЭМТ-2,  Ачлал хувийн ортой эмнэлэг, Айраг, ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ, зүрх судас,  бөөр шээсний замын өвчин  байна.    Нийт нас баралтын  25.5%- ийг  осол  гэмтлийн  шалтгаант  нас баралт  эзэлж өмнөх оноос 1,1%-иар нэмэгдэж,  зам тээврийн, ахуйн осол, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна.     Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:   Замын –Үүд сумын Борхойн наран ӨЭМТ -27,6%,  Даланжаргалан сумын ЭМТ -15,8 %   ,Айраг сумын ЭМТ – 9,2%,  Хатанбулаг сумын ЭМТ- 7,9%  , Хөвсгөл, Иххэт– 5,2%  ,   Сайхандулаан сумын ЭМТ,  Замын-Үүд  сумын НЭ, Зүүнбаян СДЭ, - 3,9%  , Өргөн, Улаанбадрах, Эрдэнэ, АНЭ, Сайншанд сумын Агатова, Гоёо-Мэнд ӨЭМТөв-2,6%   , Алтанширээ сумын ЭМТ -1,3%  байна.

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр88
mod_vvisit_counterӨчигдөр794
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт3894
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт4850
mod_vvisit_counterЭнэ сард11839
mod_vvisit_counterӨнгөрсөн сард17524
mod_vvisit_counterНийт1140116

We have: 52 guests online
Хаяг IP :: 54.162.118.107
 , 
Today: 10-р сар 19, 2018


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.

  • alt

  • alt

  • alt


  • alt


ДОРНОГОВЬ АЙМАГТ СҮРЬЕЭ, БЗДХ-ЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ.

alt

      Монгол улсын Ерөнхий сайдын  2018 оны 105 дугаар захирамжийн дагуу  4 аймаг, 1 дүүрэгт сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулж байгаа бөгөөд  энэхүү үйл ажиллагаанд  Сайншанд сумын 4,7-р баг сонгогдон  15-60 насны бүх хүн амыг хамруулах ажил эхэллээ. Үзлэгийг аймгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийг Засаг даргын 2018 оны  А/556 дугаар захирамжаар байгуулж, Глобал сангийн ДОХ сүрьеэгийн төсөл, аймгийн Засаг даргын  дэмжлэгтэйгээр хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн зохион байгуулж байна. Эрт илрүүлэг үзлэгийг Сайншанд сумын Талст зам өрхийн эрүүл мэндийн төвийн байранд эхлүүлж, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр,   Эрүүл мэндийн гзарын дарга Г.Энхцэцэг, Аймгийн ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн  М.Отгончимэг нар нээж үзлэгийн явцтай танилцлаа.  Уг үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн эмч мэргэжилтэн, ЭМГ, Талст зам өрхийн ЭМТ, Сайншанд сумын 4 дүгээр багийн ажлын алба, Төмөр замын бүх байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...
 
Нийгмийн эрүүл мэнд - 11

alt

 
Нийгмийн эрүүл мэнд - 15

alt

 
Нийгмийн эрүүл мэнд - 14

alt

 
Нийгмийн эрүүл мэнд - 13

alt

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 40-с 6
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих