Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нийт 520 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 43 тохиолдлоор буурсан байна. Амьд төрсөн 522 хүүхдийн: 52.3% нь эрэгтэй , 47.7 % нь эмэгтэй, 2.3 % нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 5 хүүхэд /амьсгалын замын болон нярайн эмгэг, осол / эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -5.7 промил болж өмнөх оны мөн үеэс 8.5 промилоор, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -9.6 промил болж өмнөх оны мөн үеэс 6.3 промилоор тус тус буурсан байна. 2019 оны эхний 5 сард нийт 775 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 89% болж өмнөх оны мөн үеэс 2.5%-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1,5% болж өнгөрсөн оны мөн үеэс 0,1-ээр нэмэгдсэн. 2019 оны 5 сард Халдварт бус өвчний 37234 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 5352,7 ногдож өмнөх оны мөн үеэс 579,2-оор нэмэгдсэн нь эрт илрүүлэг, явуулын амбулаторийн үзлэгүүд хийгдэж үзлэг оношилгоо нэмэгдэж байгаатай холбоотой байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт 7389 хүн хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 201 хүнээр буурч, нийт 53004 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 171495 болж өмнөх оны мөн үеэс 17544 үзлэгээр өссөн. Үүнд:Өвчний учир үзлэг 3.3%-р буурч 40.2% , Урьдчилан сэргийлэх үзлэг 0.8%-р нэмэгдэж 34,6% , Идэвхтэй хяналтын үзлэг 13,7% болж өмнөх оны мөн үеийн түвшинд, Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,6%-р нэмэгдэж 9,7% ,Гэрийн дуудлагын үзлэг- 0,1%-р буурч 1.8% байна. Халдварт өвчний 407 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 58.5 болж өмнөх оны мөн үеэс 13.6-аар өссөн байна. Нийт халдварт өвчний 56.3%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 32.9 ноогдож, өмнөх оны мөн үеэс 8.3–оор өссөн. /тэмбүү-18, трихомониаз-32, заг хүйтэн-7 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн/ Нийт халдварт өвчний 34.2%-ийг амьсгалын замын халдвар эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өсч, гэдэсний халдвар 5,7%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3,8%-иар буурсан байна. Түргэн тусламжийн үйлчилгээ: 2019 оны эхний 5 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 53-аар нэмэгдэж, нийт 8750 хүнд үйлчилсний 84,7% нь төвийн дуудлага, 15,3% /1339/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 4,4%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 167 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 4.2% /7 хүн/- ээр нэмэгдсэн. Нийт нас баралтын 22.2%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 73% /27/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 5,4% /2/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт, Дэлгэрэх сумын ЭМТ, Айраг, Алтанширээ, Хатанбулаг сумдын ЭМТ-үүд, Зүүнбаян сум дундын эмнэлэг тус бүр 2,7% /1/ тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 43,2%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 11.6%-иар нэмэгдсэн ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-62.5% /10/, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Иххэт сумын ЭМТ тус бүр- 12,5 /2/, Алтанширээ, Дэлгэрэх сумын ЭМТ- 6,3% /1/ тус бүр бүртгэгдэж, шалтгаан нь зүрх судас, амьсгал, мэдрэл, осол гэмтэл зэрэг өвчлөлүүд байна. Нийт нас баралтын 19,8%-ийг осол гэмтлийн шалтгаан нас баралт эзэлж өмнөх оны мөн үеэс 0,2%-аар буурсан, зам тээврийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдсон, үйлдвэрийн, ахуйн ослын шалтгаант нас баралтууд бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 1%-иар буурч 33,3% болж гэмтлийн нас баралт нэмэгдсээр байна. Амиа хорлосон, үйлдвэрийн осол нэмэгдэж, бусдад хорлогдсон, зам тээврийн, ахуйн, архины зэрэг осол гэмтлийн нас баралтууд бага зэрэг буурсан байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум / Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг-3,0%, Борхойн наран өрхийн ЭМТ –27,3%/ , Айраг сумын ЭМТ-15,2% , Аймгийн Нэгдсэн эмнэлэг-12,1% , Сайхандулаан, Дэлгэрэх, Хатанбулаг сумын ЭМТ, Мишээлт-Мана өрхийн ЭМТ-6,1% , Даланжаргалан, Иххэт, Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл, сумын ЭМТ-үүд тус бүр-3,0% бүртгэгджээ. 1%


Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр283
mod_vvisit_counterӨчигдөр1269
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт7424
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт9881
mod_vvisit_counterЭнэ сард24157
mod_vvisit_counterӨнгөрсөн сард43572
mod_vvisit_counterНийт1421550


Эрүүл шүд-Эрүүл хүүхэд

Харандааны адал явдал: Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ? (2019 он)


  • alt


  • alt


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2016 ОНД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 926.9 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн: 

  • Түргэн тусламжийн автомашин 93.0 сая төг

- АНЭ-т NAVARA загварын автомашин - 63.0 сая төгрөг 

- Иххэт СЭМТ-д  УАЗ-315148   Хантер  загварын автомашин – 30.0 сая төгрөг

  • Барилгын засвар 98.0 сая төг:

- Сайхандулаан сумын ЭМТ-ийн барилгын өргөтгөл  - 98.0 сая төгрөг

Дэлгэрэнгүй...
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Энд дарж үзнэ үү......

 
“ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫН ҮЕД БАРИМТЛАХ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААВАР ЗӨВЛӨМЖ”

Энд дарж үзнэ үү.....

 
Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид, эрдэмтэн багш нар болон нийт ард иргэддээ шинэ оны мэндийг дэвшүүлье!

alt

2016 онд улс төрийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн байгуулагдсан Засгийн газарт Эрүүл мэндийн салбарыг удирдан ажиллаж байгаагийн хувьд салбарынхаа эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Иргэдээ эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр чамгүй ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Ирэх 2017 оныг бид ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлсэн жил болгохоор онцгойлон анхаарч ажиллана.Иймд эрүүл мэндийн салбарын хүрээнд 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, олон үр бүтээлтэй ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Энэ их ажлын ард хөдөлгөх хүч нь болж байдаг эрүүл мэндийн салбарын хамт олон та бүхний хичээл зүтгэл, үүрэг оролцоо их билээ. Бидний хамтран ажиллах ирэх 4 жил амжилт бүтээлээр дүүрэн байж, оношилгоо эмчилгээндээ шинэ технологийг нэвтрүүлж, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэхийн төлөө эрдэмт хүмүүний оюун ухаанаа дайчлан, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Ирж буй 2017 ондоо Монголын маань ард түмэн аз жаргалаар дүүрэн, гэр бүлийн гишүүн бүр нь эрүүл энх байж, хүүхэд бүр инээд хөөрөөр бялхажбайхын ерөөлийгөргөн дэвшүүлье!

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД    А.ЦОГЦЭЦЭГ

 
400 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРУУЛНА.

alt

        Аймгийн Засаг даргын санаачилгаар томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 0-3 насны амьдралын түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн айл өрхүүдийн 400 гаруй хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна. Мөн 2017 оны 2 дугаар сараас бага насны хүүхдүүдийг Витаминжуулах аяныг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 
«ЭхлэхӨмнөх41424344454647484950ДараахиТөгсгөл»

Хуудас 51-с 48
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих