Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 3 сарын байдлаар нийт 352 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 46 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 352 хүүхдийн : 55.7% нь эрэгтэй , 44.3% нь эмэгтэй, 3.1% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 5 хүүхэд /хатгалгаа, нярайн эмгэг/ эндэж, 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -11.3 промил болж өмнөх оноос 1.6 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.2 промил байна. 2018 оны эхний 3 сард нийт 436 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 2.9%-иар буурч 85.3% болж, хожуу үеийн хяналт 1,4 болж өнгөрсөн оноос 0,2%-иар нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 3 сард халдварт бус өвний илрүүлэлт сайжирч нийт 19675 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд 2885.2 тохиолдол ногдож байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 32650 ор хоног ашиглаж, 4599 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 234 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 87497 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2917 үзлэгээр буурч, үүний 44,8%-ийг өвчний учир үзлэг эзэлж өмнөх оныхоос +0,8%-иар өссөн боловч урьдчилан сэргийлэх үзлэг 3,6%-иар өсч 30,5%-ийг, идэвхтэй хяналтын үзлэг 1,2 -өөр нэмэгдэж 14,4%-ийг, гэрийн дуудлага 0,1%-иар өсч 8,3% -ийг тус тус эзэлж байгаа нь сайн үзүүлэлт юм. Халдварт өвчний 147 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 21.6 болж урьд оны мөн үеэс 24.5-аар буурсан байна. Нийт халдварт өвчний 60.5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 13.1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 3 –аар буурсан. Үүнд: / тэмбүү-мөн үеийн түвшинд, трихомониаз-27-оор буурч, заг хүйтэн-9-аар нэмэгдсэн /. Амьсгалын замын халдварт өвчин 24,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 23,4%-иар буурч, гэдэсний халдварт өвчин 9,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 6,4%-иар буурсан. 2018 оны 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 325 -аар нэмэгдэж, нийт 5431 хүнд үйлчилсний 82,9% нь төвийн дуудлага, 17,1% /926/ -ийг алсын дуудлага тус тус эзлэж, нийт дуудлагын 4,6%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1,8% буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт 90 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7,8% /7 хүн/-ээр нэмэгдсэн. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 0,5%-оор нэмэгдэж, нийт нас баралтын 22,2%-ийг /20/ эзэлж, үүний 50% /10/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 20% /4/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 30% -ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 31,1%-иар буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Ачлал хувийн ортой эмнэлэг, Даланжаргалан сумын ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ өвчин байна. Нийт нас баралтын 17,8%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 8,7%-иар буурсан боловч зам тээврийн, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум -43.7%, Сайхандулаан сум ЭМТ-12.5% , Айраг сум ЭМТ-12.5%, Эрдэнэ сум ЭМТ- 6.2% , Хатанбулаг сум ЭМТ-6.2% , Өргөн сум ЭМТ-6.2%, Иххэт сум ЭМТ-6,2% , Сайншанд сум-6,2%

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1527
mod_vvisit_counterӨчигдөр3281
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт9165
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3697
mod_vvisit_counterЭнэ сард21399
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13170
mod_vvisit_counterНийт1036796

We have: 9 guests online
Хаяг IP :: 54.80.8.44
 , 
Today: 4-р сар 24, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


"Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан" боллоо.

alt

ЭМГ-ын ахмад настан хүүхдийн их эмч Ж.Ганхавх Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.

 
Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэг үзлэг зохион байгуулах журам батлах тухай А-547

Энд дарж үзнэ үү......

 
АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

Аймгийн эрүүл мэндийн газарт дараах  ажлын байрыг зарлаж байна.

  1. Хүүхэд , өсвөр үеийн асуудал хариуцсан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн 

Тавигдах шаардлага: 

  1. Хүний их эмч мэргэжилтэй, хүүхдийн эмчээр мэргэшсэн бол давуу тал болно
  2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  3. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  4. Цаашид хүүхдийн эмч болох сонирхолтой
  5. Тогтвор суурьшилтай ажиллах 
  6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах 

Ажилд орохыг хүсэж буй хүмүүс дараах материалыг бүрдүүлж хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлнэ үү.  Материал хүлээн авах хугацаа-2018-02-26 хүртэл 

 Холбоо барих утас-7052-3911, 96339910

  1. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь зураг
  2. Хувийн өргөдөл
  3. 3-н үеийн намтар
  4. Диплом, лицензийн  хуулбар
  5. Иргэний үнэмлэхний хуулбар 



 
Сар шинийн босгон дээр шагнал гардууллаа.

alt

      "Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн босгоны өмнө Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан, ахмадууддаа шагнал гардууллаа. Шагналын арга хэмжээнд Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа нар оролцлоо.
1.    “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт

  • Дашням Отгонбуян-Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч
  • Очирбат Батцэнгэл-Даланжаргалан сумын ЭМТөвийн жолооч
  • Бавуудорж Мөнгөнчулуу-УАУРСТөвийн өндөр настан
  • Нямхүү Оюунсайхан-Айраг сумын ЭМТөвийн өндөр настан
  • Мятав Дэрэм-Нэгдсэн эмнэлгийн өндөр настан
  • Батбанди Нэвсэл- ЭМГ-ын өндөр настан
  • Жамбалдорж Цэвэлмаа- Нэгдсэн эмнэлгийн өндөр настан
  • Дагва Бадамдорж- Нэгдсэн эмнэлгийн өндөр настан
  • Чалхаа Оюунцэцэг –ЭМГ-ын өндөр настан
  • Цагаан-Өвгөн Насанжаргал-Нэгдсэн эмнэлгийн сувилагч
  • Батмөнх Маам – Айраг сумын ЭМТөвийн өндөр настан


Дэлгэрэнгүй...
 
Ажил үйлсээрээ "Дэд" байрт шалгарлаа.

alt

     Монгол Улсын Засгын газрын үйл ажиллагааны хөтөлбөр/2016-2020/, аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-үүдийн зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэн, 2017 оны үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр "Дэд" байрт шалгарсан Эрүүл мэндийн газрын хамт олондоо баяр хүргэе.

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 30-с 5
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих