Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 10 сарын  байдлаар нийт 1134 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 63 тохиолдлоор нэмэгдсэн байна.  Амьд төрсөн 1139 хүүхдийн: 52.4 % нь эрэгтэй, 47.6 % нь эмэгтэй, 2,3% нь 2500 граммаас доош бага жинтэй төрсөн.Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртлэх насны 17 хүүхэд /амьсгалын замын эмгэг, нярайн эмгэг, осол гэмтэл/ эндэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл /0-1 нас/ -11.4 промил болж өмнөх оноос 3.1 промилоор нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.9 промил байна.  2018 оны эхний 10 сард нийт 1344 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 88.3% болж өмнөх оны мөн үеэс 2.3-р нэмэгдэж, хожуу үеийн хяналт 1% болж өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-р буурсан байна.  Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх умайн хавдар, элэгний хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 10 сард  халдварт бус өвчний илрүүлэлт сайжирч нийт  62125 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд  9110,3 тохиолдол ногдож байна.      Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 99039 ор хоног ашиглаж, 13826 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж өмнөх оны мөн үеэс 642  хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,2  байна.      Амбулаторийн үзлэг 299332 болж өмнөх оны мөн үеэс 11155 үзлэгээр өссөн. Үүнд:  Өвчний учир үзлэг 1,7%-р өсч 43,2% ,Урьдчилан сэргийлэх үзлэг 1,6%-р өсч 34,4%,Идэвхтэй хяналтын үзлэг 0,9%-р буурч 13,8%,Гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 2,5%-р буурч 6,7%,Гэрийн дуудлагын үзлэг 0,1%-р өсч 1,9% тус бүртгэгдсэн байна.           Халдварт өвчний 587 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 86,1 болж өмнөх оны мөн үеэс 5,3-аар буурсан байна.  Нийт халдварт өвчний 58,1%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 50 ноогдож, өмнөх оны мөн үеэс 12,6–аар өссөн байна. Үүнд: тэмбүү-32, заг хүйтэн-54, трихомониаз-6 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн.  Амьсгалын замын халдварт өвчин өмнөх оны мөн үеэс  12,4%-иар буурч 25,7%-ийг, гэдэсний халдварт өвчин 6,8%-иар буурч  11,8%-ийг тус тус эзэлж байна.    Түргэн тусламжийн үйлчилгээ:  2018 оны эхний 10 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 956-аар нэмэгдэж, нийт 16281 хүнд үйлчилсний 83,6% нь төвийн дуудлага, 16,4% /2664/-ийг алсын дуудлага тус бүр эзлэж, нийт дуудлагын 5,3-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна.  Нас баралт: Аймгийн хэмжээнд нийт 330 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 12,4% /41 хүн/- ээр нэмэгдсэн.  Нийт нас баралтын 20,3%-ийг эмнэлгийн нас баралт эзэлж, үүний 59,7% /40/ аймгийн Нэгдсэн эмнэлэг, 11,9% /8/ Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт, 26,9% /18/ бусад эмнэлгүүдэд тус тус бүртгэгджээ.  Эмнэлгийн нас баралтын 31,3%-ийг  хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 14,9%-иар буурсан ба аймгийн Нэгдсэн эмнэлэг-11, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, Хатанбулаг сумын ЭМТ тус бүр-3, Даланжаргалан сумын ЭМТ-2, Айраг сумын ЭМТ-1 тохиолдлууд тус бүр бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ, зүрх судас, бөөр шээсний замын эмгэгүүд байна.  Нийт нас баралтын 24,5%-ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Зам тээврийн, ахуйн, архины хордлогын шалтгаант осол гэмтлийн нас баралтууд нэмэгдсэн байна.  Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар:  Замын-Үүд сумын Борхойн наран ӨЭМТ – 28,4%, Даланжаргалан сумын ЭМТ – 14,8%, Айраг сумын ЭМТ – 8,6%, Хатанбулаг сумын ЭМТ- 7,4%, Хөвсгөл сумын ЭМТ – 6,2%, Иххэт сумын ЭМТ -4,9%, Сайхандулаан, Эрдэнэ сумдын ЭМТ, Зүүнбаян сум дундын эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг тус бүр 3,7%, Алтанширээ, Өргөн, Улаанбадрах сумдын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Агатова, Гоёо-мэнд ӨЭМТ-үүдэд тус бүр 2,5% байна.

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр63
mod_vvisit_counterӨчигдөр648
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1430
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт4791
mod_vvisit_counterЭнэ сард8429
mod_vvisit_counterӨнгөрсөн сард22075
mod_vvisit_counterНийт1159349

We have: 4 guests online
Хаяг IP :: 54.90.185.120
 , 
Today: 11-р сар 14, 2018


Бид авлигаас ангид эмнэлгийн мэргэжилтэнүүд

Эхийн сүүгээр хооллоорой.

  • alt

  • alt

  • alt


  • alt


Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Гемодиализийн тасаг нээгдээд 1 жил боллоо.

             Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ЭМЯ-ны 40,000 сая төгрөг, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл 70,000 сая төгрөгний  хөрөнгө оруулалтаар  2ш гемодиализийн аппараттай болж  гемодиализ эмчилгээний тасгийг  2015 оны 12 сард   нээж үйл ажиллагаа явуулж эхлээд 1 жил боллоо.  Нэг жилийн хугацаанд  15 хүнийг  давхардсан тоогоор 733  удаа эмчилгээнд хамруулж гемодиализ эмчилгээ хийлгэхээр 3 дах шатлалд болон бүсийн оношилгоо эмчилгээний төвд илгээдэг үйлчлүүлэгчийн тоог 100%  бууруулсан байна.

alt

Дэлгэрэнгүй...
 
ЗАРЛАЛ

Бүх эрүүл мэндийн байгууллага авиллагын эсрэг төлөвлөгөөний биелэлтийг 2016 оны 12 сарын 10-нд ирүүлнэ үү.

 
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр:  “АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ЗАМЫН-ҮҮД СУМЫН     НЭГДСЭН ЭМНЭЛЭГ , “ЭМ ЭРГЭЛТИЙН САН”ОНӨААТҮГ-ЫН 2017 ОНЫ  ХЭРЭГЦЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ”
Тендер шалгаруулалтын дугаар: ЭМ О1/ 17--Дорноговь аймгийн Эрүүлмэндийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ЗАМЫН-ҮҮД СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, “ЭМ ЭРГЭЛТИЙН САН” ОНӨААТҮГ-ЫН 2017 ОНЫ ХЭРЭГЦЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ” –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Огноо: 2016-12-05

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү......

 
Видео хичээл - 1

alt

??? ???? ???? ??......

 
Эрүүл ахуйн тухай хууль

.alt

 
«ЭхлэхӨмнөх31323334353637383940ДараахиТөгсгөл»

Хуудас 41-с 40
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан



Холбоо барих