Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 3 сарын байдлаар нийт 352 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 46 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 352 хүүхдийн : 55.7% нь эрэгтэй , 44.3% нь эмэгтэй, 3.1% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 5 хүүхэд /хатгалгаа, нярайн эмгэг/ эндэж, 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -11.3 промил болж өмнөх оноос 1.6 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.2 промил байна. 2018 оны эхний 3 сард нийт 436 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 2.9%-иар буурч 85.3% болж, хожуу үеийн хяналт 1,4 болж өнгөрсөн оноос 0,2%-иар нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 3 сард халдварт бус өвний илрүүлэлт сайжирч нийт 19675 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд 2885.2 тохиолдол ногдож байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 32650 ор хоног ашиглаж, 4599 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 234 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 87497 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2917 үзлэгээр буурч, үүний 44,8%-ийг өвчний учир үзлэг эзэлж өмнөх оныхоос +0,8%-иар өссөн боловч урьдчилан сэргийлэх үзлэг 3,6%-иар өсч 30,5%-ийг, идэвхтэй хяналтын үзлэг 1,2 -өөр нэмэгдэж 14,4%-ийг, гэрийн дуудлага 0,1%-иар өсч 8,3% -ийг тус тус эзэлж байгаа нь сайн үзүүлэлт юм. Халдварт өвчний 147 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 21.6 болж урьд оны мөн үеэс 24.5-аар буурсан байна. Нийт халдварт өвчний 60.5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 13.1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 3 –аар буурсан. Үүнд: / тэмбүү-мөн үеийн түвшинд, трихомониаз-27-оор буурч, заг хүйтэн-9-аар нэмэгдсэн /. Амьсгалын замын халдварт өвчин 24,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 23,4%-иар буурч, гэдэсний халдварт өвчин 9,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 6,4%-иар буурсан. 2018 оны 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 325 -аар нэмэгдэж, нийт 5431 хүнд үйлчилсний 82,9% нь төвийн дуудлага, 17,1% /926/ -ийг алсын дуудлага тус тус эзлэж, нийт дуудлагын 4,6%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1,8% буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт 90 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7,8% /7 хүн/-ээр нэмэгдсэн. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 0,5%-оор нэмэгдэж, нийт нас баралтын 22,2%-ийг /20/ эзэлж, үүний 50% /10/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 20% /4/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 30% -ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 31,1%-иар буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Ачлал хувийн ортой эмнэлэг, Даланжаргалан сумын ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ өвчин байна. Нийт нас баралтын 17,8%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 8,7%-иар буурсан боловч зам тээврийн, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум -43.7%, Сайхандулаан сум ЭМТ-12.5% , Айраг сум ЭМТ-12.5%, Эрдэнэ сум ЭМТ- 6.2% , Хатанбулаг сум ЭМТ-6.2% , Өргөн сум ЭМТ-6.2%, Иххэт сум ЭМТ-6,2% , Сайншанд сум-6,2%

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1550
mod_vvisit_counterӨчигдөр3281
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт9188
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3697
mod_vvisit_counterЭнэ сард21422
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13170
mod_vvisit_counterНийт1036819

We have: 30 guests online
Хаяг IP :: 54.80.8.44
 , 
Today: 4-р сар 24, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Энд дарж үзнэ үү.....

 
“СҮРЬЕЭГИЙН ТАРХАЛТЫН БУУРУУЛЬЯ” АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

alt

   Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийн хүрээнд Сүрьеэтэй  тэмцэх дэлхийн өдрийг угтан “Сүрьеэгийн тархалтыг бууруулья “ 2 сарын аяныг 2018 он 1 сарын 15-наас 2018 оны 3 сарын 25-ныг  хүртэл зохион  байгуулж байна.
     Аяны хүрээнд ХӨСҮТ-ийн  Сүрьеэгийн Тандалт Судалгааны Албаны дарга Д.Энхмандахаар ахлуулсан баг 2018 оны 2-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд тус аймгийн Сайншанд болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт ажиллаж G-xpert-ийн аппарат суурилуулах, эмч эмнэлгийн ажилчдын сургалт, албан байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчдад идэвхтэй илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг ойлгуулах нөлөөллийн уулзалтыг зохион байгууллаа.
Сайншанд , Замын-Үүд сумдад зохион байгуулах эрт илрүүлгийн үзлэгийг Аймгийн Засаг  даргын  2018 оны  А/86  дугаар захирамжаар 3350.0 төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн  2018 оны  2 дугаар сарын 22-ноос эхлүүлээд байна . Эрт илрүүлгийн үзлэгт сүүлийн 3 жилд сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн хавьтлууд, эмзэг ядуу,орон гэргүй,  өмнө нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаж байсан, амьсгалын замын архаг өвчтэй, архины хамааралтай иргэд, эрүүл мэндийн ажилтнууд зэрэг эрсдэлтэй хүн ам, хүүхдийн байгууллагын ажиллагсдыг  хамруулахаар нийт 1623 хүний судалгааг гаргаад байна. 2018 оны 2 сарын 22-ны байдлаар  сумын эрүүл мэндийн төвүүд  460  хүнээс асуумж судалгаа авч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж        сэжигтэй  1 тохиолдлыг илрүүлэн давтан  шинжилгээнд хамруулж байна. Мөн сүрьеэгийн халдвараас сэргийлэх, зөв ханиаж найтаах дадал  олгох   23 удаагийн сургалтанд  898 хүнийг  хамруулж сүрьеэгийн талаар зөв  мэдлэг дадлыг олголоо.

 
СУРГАЛТЫН ЗАР

“ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ “- өөс 2018 онд  Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран дараах сургалтыг явуулахаар төлөвлөж байна.

Үүнд:

  1. “Хүүхдийн эрэмбэлэн  ангилалт, яаралтай тусламж” сэдэвт 1,5 багц цагийн сургалт
  2. “Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн шинэчилсэн сургалт” 2,5 багц цагийн сургалт

Дээрх сургалтанд оролцох эмч мэргэжилтнүүдийн тоог / 91911894, 90208744 / дугаарт өгнө үү.

Эрүүл мэндийн байгууллагууд эмч мэргэжилтнүүдээ идэвхитэй хамруулахыг хүсье


 
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Эрүүл мэндийн газрын хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэж хүлээн авч золголт хийлээ. Уг арга хэмжээний үеэр ахмад эмч Т.Зангад клиникийн профессор боллоо.

alt

 
Талархал

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн иргэн Доржпүрэвийн гэр бүлээс аймгийн Ардын уламжлалт эмнэлгийн ажилчин хамт олон, сувилагч, үйлчлэгч нарт талархал илэрхийлж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 30-с 4
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих