Эрхэм зорилго: Хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх*********Алсын хараа: Эрүүл аюулгүй амьдралыг хүн бүрт.....


Мэдээлэл:Аймгийн хэмжээнд 2018 оны 3 сарын байдлаар нийт 352 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үеэс төрөлт 46 тохиолдлоор нэмэгдсэн байна. Амьд төрсөн 352 хүүхдийн : 55.7% нь эрэгтэй , 44.3% нь эмэгтэй, 3.1% нь 2500 гр-с доош бага жинтэй төрсөн. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 0-5 хүртэлх насны 5 хүүхэд /хатгалгаа, нярайн эмгэг/ эндэж, 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл / 0- 1нас/ -11.3 промил болж өмнөх оноос 1.6 промилоор буурч, хүүхдийн эндэгдэл /0-5 нас/ -14.2 промил байна. 2018 оны эхний 3 сард нийт 436 жирэмсэн эхчүүдийг жирэмсний хяналтанд авснаас жирэмсний эрт үеийн хяналт 2.9%-иар буурч 85.3% болж, хожуу үеийн хяналт 1,4 болж өнгөрсөн оноос 0,2%-иар нэмэгдсэн байна. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг /артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, хөх, умайн хавдар/ эрчимжүүлснээр 2018 оны эхний 3 сард халдварт бус өвний илрүүлэлт сайжирч нийт 19675 халдварт бус өвчлөл бүртгэгдэж, 10000 хүн амд 2885.2 тохиолдол ногдож байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт нийт 32650 ор хоног ашиглаж, 4599 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, өмнөх оны мөн үеийнхээс 234 хүнээр нэмэгдэж, дундаж ор хоног 7,1 байна. Амбулаторийн үзлэг 87497 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2917 үзлэгээр буурч, үүний 44,8%-ийг өвчний учир үзлэг эзэлж өмнөх оныхоос +0,8%-иар өссөн боловч урьдчилан сэргийлэх үзлэг 3,6%-иар өсч 30,5%-ийг, идэвхтэй хяналтын үзлэг 1,2 -өөр нэмэгдэж 14,4%-ийг, гэрийн дуудлага 0,1%-иар өсч 8,3% -ийг тус тус эзэлж байгаа нь сайн үзүүлэлт юм. Халдварт өвчний 147 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд ногдох халдварт өвчин 21.6 болж урьд оны мөн үеэс 24.5-аар буурсан байна. Нийт халдварт өвчний 60.5%-ийг БЗДХ эзэлж, 10000 хүн амд 13.1 ноогдож, өмнөх оны мөн үеэс 3 –аар буурсан. Үүнд: / тэмбүү-мөн үеийн түвшинд, трихомониаз-27-оор буурч, заг хүйтэн-9-аар нэмэгдсэн /. Амьсгалын замын халдварт өвчин 24,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 23,4%-иар буурч, гэдэсний халдварт өвчин 9,5%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 6,4%-иар буурсан. 2018 оны 3 сард аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ өмнөх оны мөн үеэс 325 -аар нэмэгдэж, нийт 5431 хүнд үйлчилсний 82,9% нь төвийн дуудлага, 17,1% /926/ -ийг алсын дуудлага тус тус эзлэж, нийт дуудлагын 4,6%-ийг осол гэмтлийн дуудлага эзэлж, өмнөх оноос 1,8% буурсан үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд нийт 90 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 7,8% /7 хүн/-ээр нэмэгдсэн. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 0,5%-оор нэмэгдэж, нийт нас баралтын 22,2%-ийг /20/ эзэлж, үүний 50% /10/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэг, 20% /4/ нь Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэгт тус тус бүртгэгджээ. Эмнэлгийн нас баралтын 30% -ийг хоног болоогүй нас баралт эзэлж, өмнөх оны мөн үеэс 31,1%-иар буурсан ба аймгийн нэгдсэн эмнэлэг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Ачлал хувийн ортой эмнэлэг, Даланжаргалан сумын ЭМТ-үүдэд тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн, шалтгаан нь элэгний хатуурал, нярайн эмгэг, осол гэмтэл, хавдар, сүрьеэ өвчин байна. Нийт нас баралтын 17,8%- ийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж өмнөх оноос 8,7%-иар буурсан боловч зам тээврийн, архины хордлогын шалтгаант нас баралтын тохиолдол нэмэгдсэн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг байршлаар: Замын-Үүд сум -43.7%, Сайхандулаан сум ЭМТ-12.5% , Айраг сум ЭМТ-12.5%, Эрдэнэ сум ЭМТ- 6.2% , Хатанбулаг сум ЭМТ-6.2% , Өргөн сум ЭМТ-6.2%, Иххэт сум ЭМТ-6,2% , Сайншанд сум-6,2%

User Menu

Нэвтрэх



Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр1569
mod_vvisit_counterӨчигдөр3281
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт9207
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт3697
mod_vvisit_counterЭнэ сард21441
mod_vvisit_counterӨнгөрсөн сард13170
mod_vvisit_counterНийт1036838

We have: 45 guests online
Хаяг IP :: 54.80.8.44
 , 
Today: 4-р сар 24, 2018


Томуу

Менингит өвчнөөс сэргийлье!

  • alt

  • alt

  • alt


  • alt


"ХӨХ, УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ “ 3 сарын аян үргэлжилж байна.

alt
     Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн оны 12 сард  өрхийн Эрүүл мэндийн төвд тус бүр 8 сая 50 мянган төгрөгний санхүүжилт олгосны хүрээнд хөх, умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор  зохион байгуулсан 3 сарын аяны явцын мэдээг хүргэж байна.  Оны эхний 03 дугаар сарын 16-ны байдлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт нийт 1424/49.2%/ эмэгтэй, хөхний үзлэгт 5411/45.5%/ эмэгтэй хамрагдаж өмнөх оны мөн үеийнхээс 28.4-34.6 хувиар буюу 3,5-4 дахин тус тус өссөн үзүүлэлтэй байна. Умайн хүзүүний 1051 эсийн шинжилгээний хариунаас эсийн өөрчлөлтэй 3 эмэгтэйг 2 дахь шатлалын эмнэлэг рүү илгээн эмчлүүлж байна.

 
"Удирдах ажилтны зөвлөгөөн" өндөрлөлөө.

alt
       Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн 2018 оны 03 сарын 15-16ны өдрүүдэд аймгийн эрүүл мэндийн газарт болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй...
 
"Хар тамхи, Дэгдэмхий хий уусгагч бодисуудын эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл" сэдвээр сургалт зохион байгуулаа.

    Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах ТББ-ын тэргүүн Лхагвасүрэн багш Замын-Үүд сумын албан байгууллагууд болон, ЕБСургуулиудын 7-12 дугаар ангийн сурагчдын дунд "Хар тамхи, Дэгдэмхий хий уусгагч бодисуудын эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл" сэдвээр сургалтуудыг зохион байгуулж байна.

alt


Дэлгэрэнгүй...
 
ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

alt
      Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоолын “Осол гэмтлээс сэргийлэх” өдөр, “Миний гэр аюулгүй орчин” уриатай ахуйн ослоос сэргийлэх аяны хүрээнд ЭМГ, аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг, аймгийн Онцгой Байдлын газар, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, аймгийн Нэгдсэн Эмнэлэг хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ/санал авах/

Энд дарж үзнэ үү.....

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 30-с 3
 
Та аль шатлалын эмнэлэгээр үйлчлүүлдэг вэ?
 

Өргөдөл гомдол хүлээн авах ажилтан


Холбоо барих